Saturday, March 28, 2009

hudal helj byi hyniig yaj medeh be?


Хүний худал хэлж буй эсэхийг мэдэх нь маш хэцүү байдаг. Тийм ч учраас цагдаа, мөрдөн байцаах газрууд хүний худал ярьж байгаа эсэхийг мэдэх үүднээс тусгай арга техник хэрэглэдэг байна. Мөн ийм чадвар нь менежер, ажилтан авах гэж буй хүн хэнд ч болов маш чухал хэрэгтэй чадвар юм.
Эхлээд танд худал хэлж байгаа, мөн ов мэх ашиглаж байгаа хүний шинж тэмдэгээс танилцуулья.
Худал ярьж байгаа хүний үйл хөдлөл ямар байдаг вэ?
• Хэрвээ тухайн хүн худал ярьж байвал түүний ярьж байхдаа хийх хөдөлгөөн маш бага байх болно. Мөн хөшүүн, гар бараг хөдлөхгүй. Хэрвээ түүний гар, хөл хөдөлж байвал нэг их том үйлдэлүүд хийхгүй. • Тантай хамт суугаад ярьж байгаа хүн худал ярьж байгаа бол ер таны нүдрүү эгцлэн харж чадахгүй. • Тэд нүүр, хоолой, амандаа их хүрэх болно. Хамар эсвэл чихнийхээ ард талд хүрэх эсвэл маажина. Ихэнхдээ цээж, тэр тусмаа зүрхнийхээ хэсэгт гараараа хүрэхгүй.
Сэтгэлзүйн байдал ямар байдаг вэ?
• Тэд бараг сэтгэл хөдлөлөө харуулахгүй. Гэхдээ байдал гэнэт өөр болдог. • Тэдний нүүрний хувирал,илэрхийлэл 2 зэрэг явагддаггүй. Жишээ нь: та хэн нэгэнд бэлэг өгвөл тэд баярлалаа гэж хэлчихээд харин дараа нь нүүрэнд нь инээд тодорно. Өөрөөр хэлбэл тэд баярлалаа гэж хэлэх үед инээхгүй байх аваас үнэндээ тэд баярлаагүй л гэсэн үг. • Хэрвээ тэр “ Би чамд хайртай” гэж хэлэхдээ нүүрээ үрчийлгэх, эсвэл хөмсгөө зангидах аваас худал хэлж байна гэсэн үг. • Хэрвээ тэр танруу инээж байх үед нүүр нь бүхэлдээ инээгээгүй бол тэр худал инээж байна гэсэн үг. Хүн үнэхээр инээж байвал нүд, ам гээд бүх нүүр нь бүхэлдээ инээдэг байна.
Хариу үйлдэл ямар байдаг вэ?
• Буруу зүйл хийсэн хүн ихэнхдээ өөрийгөө батлах гэж үхэн хатан тэмцдэг бол харин гэм буруугүй хүн дайралт довтолгоо хийдэг байна. • Худал ярьж буй хүнийг байцаах үед ихэнхдээ тэд нүүр тулж чаддаггүй ба толгойгоо эсвэл биеэ заавал өөр тийш харуулдаг юм байна.
Ямар үг хэллэг их хэрэглэдэг вэ?
• Худал ярьж буй хүн асуултад хариулахдаа асуулт асуусан хүний асуусан үгийг оролцуулж хариултаа хэлдэг байна. Жишээ нь: Та хамгийн сүүлд ажлаас гарсан уугэж асуувал , Үгүйэ би хамгийн сүүлд ажлаас гараагүй гм. • Зарим үед худал ярьж буй хүмүүс шууд үгүй гэж хэлэхээсээ зайлсхийн тойруулсан байдлаар хэлэх нь байдаг. • Худал ярьж буй хүмүүс таныг итгүүлэхэд хэрэггүй маш их зүйлүүдийг ярьж эхэлдэг. • Худал ярьж буй хүмүүс өгүүлбэр дуусгахдаа дандаа нэг янзын өнгөөр нь дуусгах нь байдаг. • Хэрвээ та тэр хүнийг худал яриад байгааг гадарлавал шууд ярианыхаа сэдвийг өөрчилөөд үз. Тэр маш хурдан яриагаа өөрчилөх ба тайван болох болно. Магадгүй гэмгүй хүн гэнэт ярианы сэдэв өөрчлөгдсөнийг гайхах болно.

Mongol-Mongolia


Amsterdam unuudr borootoi neg tiimhen gynigtai ch yum shig uur bolj bna. Unuu shunu tsag yragshilan.


Manai end setgel medreliin buyu genii urchlultti hymyysig MONGOL gedeg yum. G ysegiig end X-geer duuddag. Bi tegeed deer neg zaluu naadaas haanah ve gej asuhaar ni mongolia gesen chin harin namaig aa


- Uu chi mongol yum uu? geed jogtoi ineedeg baigaa. Tegsnee manai end naadah chin yunii homsdoltoi hyniig heldii shd gne Minii yyr hyrsen gej. Bi ta naadaas oron nutag asuchaad odoo bolhoor uvchin yariad baih yum, bi sain oilgohgyi l bna shyy. Tegeed ch mongol- mongolia 2 chin ondoo l doo. Neg ni yls nuguuh ni uvchin. Ene 2-iig ta odoo her yalgaj salgadagyi hereg uu? Gazar zyin hicheel deeree taaruu baisan yumaa daa. geed buruu haraad suusan chin nuguu hyn aimar evgyi baidald orson. Neeree end hyyhdyyd hoorondoo helerdheer chin neg negigaa mongol gej doogoldog. Ehleed setgel ih emzegledeg bailaa. Odoo ch byyr dujirsen bna shyy. Neeh ach holbogdol ughuu baij ee. Uhaan myytai neg ni yul gej oilgonu oilgon biz. Bi neeh mongol gedeg chin ter mongolia gedeg chin ene geed l hamgalah geed l yyrlaad baihaa bolison bna lee. Zygeer l nuguu hynii bolovsroliin tuvshin ni haragdaj baigaa ni l ter gej boddog bolson bna. Yagaad geheer zarim hymys mongoloos irsen geheer l shuud chingiss khanii eh nutag ene teree geed l nadaas iluu yum meddeg yum bilee. Tiimd hynii bolovsrol, medlegees l hamaarah yum bna gej bi oilgson. Nuguu iljignii chihend us hiisen ch segserne, alt hiisen ch segserne gedeg l ene baih.

Bi neeree blogtoo reclam tavij money

hiiher shidsen. hehe tyrshaad l yzie. yamar iluudeh yum bish.

amsterdam xxx

Thursday, March 26, 2009

A diplom

ZALUUS AAA!!!
A diploma avtsan shyy. Odoo B diplomond huchee sorin ooo! Er ni bol D-iin tuluu l zytgej baigaa. Shat shataar ni. 1 hyn ynsan. Busad ni bygd tentsen.
amsterdam xxx

zyrag















zyragnii tailbar:





1. Meladze V. tolglolt bolon gene. ticket ni 37, 47, 57 euro





2.Oros delguur olj orov. Goe chiher bas piranik :)





3.Mini hul zalguuldag unaa.





4. Amsterdam unuudr

nevtruuleg

Ene udriin mend hyrgie.

Uchugdur oroi buyu 25nd belgiin een suvgaar negen belgi ehnertei mongol zaluugin tyhai nevtruuleg garav. Belgi hyyhentei suugaad hyyhedtei bolsiim bna. Tegeed hyyhed ehneree avchirj eej, aavtaigaa tanilzuulj bna. Ter dalimd ni mgl-iin tyhai nevtruuleg hiisen bna. Bi bodohdoo za odoo l ovoo mongolin shine bairlag, hotiin tuv garhan dee geed l naiz nuhudrugee zalgaad mgl garch bna geed l bsan chin... Yag busad nevtruuleg shig l yum garlaa. Ter zaluugin ger ni buur sonin. Dooroo gyanztai boltoi. Gertee orohdoo ter gyanznihaa languun doguur ni shyrgaj oroh yum. Manai naizuud iim halgatai baidag estoi yum uu geed bsan ;) Tegeed l bas tyvtan ger horoolol, huduu garsaar baigaad duusav. Gehdee manai baigal, mongol ger, mori huduu ch baharhamaar goe shyy. Gehdee niislel hotooroo shine goe barilgaraa bas baharhmaar bna shd. Za yutai ch manai neg naiz mgl navigation tom tom lav hereg baidagyi yum baina gedegiig sain oilgoj avav. Neeree huduu horhog hiigeed. Horgognii shul geed buun tos neg hyn yyzan shd. Ter hynii gedes lav... Bi end umnuus ni hachin bolson. Manai naiz ene tos tegeed shul yum uu geed baisan. Yag tegsen chin nevtruulgin hutuch ni aimar ih toslogtoi hool ene teree geed l yariaad baina lee. Tegeed manai mongolchuud chin yasan ch targan bolziin. Buurunhii buurunhii hymyys l gyigeed baih yum aa. Niislel hot ni gesen chin tos manargsan mashinuud l yavaad bsan. Hotiin haana yavaad baigaag bi ch sain oilgogyi. Belgid baidag ter zaluu nydend dulaahan buurunhii jijig jinhen mongol zaluu bna lee. Ter zaluugin tsaashdin amidrald ni az jargal sain saikhan buyhniig hysie!!!

Monday, March 23, 2009

unshihad iluudehgyi yum bna

1. Та амьдралаас хүссэнээ авахын тулд эхлээд өөрийгөө хэн гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй. Өөрийгөө чухам хэн бэ гэдгээ үнэлж,дүгнэх нь танаас нилээд хугацаа шаардаж болно.
Танд өөрийгөө үнэлэхэд тус болох дараах асуултууд байдаг.
• Та өөрийн сурахыг хүсэж байгаа зүйлээ хэр сайн судалсан хүн бэ? • Та амьдралынхаа өөр өөр салбаруудад ямар ямар хүчин чармайлтуудыг гаргадаг вэ? • Таны хамгийн давуу болон сул талууд юу вэ? • Та найз нөхөд, ажил, хоббигоо хэрхэн сонгодог вэ? • Та танил хүмүүс, гэр бүл, найз нөхөд, танихгүй хүмүүстэй хэрхэн харьцдаг вэ? • Та өөртэйгээ ярилцдаг уу? • Танд маш их бололцоо байгаа. Та тэднээс хэдийг нь хөгжүүлж чадсан бэ? • Таны хамгийн муу зан чанар тань юу вэ? • Та өнгөрсөн жил, түүний өмнөх жилүүдэд, өнгөрсөн сард, түүний өмнөх сард та ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ? • Таныг хэн гомдоож байсан бэ? Та хэнийг гомдоож байсан бэ? • Хамгийн гол асуулт бол та 5 жилийн өмнө өөрийгөө төсөөлж байсан шигээ, хэдэн жилийн өмнө хүрнэ гэж бодож байсан түвшиндээ одоо хүрсэн байна уу, үгүй юу?
Тэгэхээр та эдгээр асуултуудад хариулах үед л өөрийгөө хэн гэдгээ ухаарсан байх. Таны юу хүсэж байгаа чинь таныг хэн гэдгийг мөн тодорхойлох болно.
2. Дараа нь та асуултуудад хариулсан хариултаасаа үндэслээд тайлан маягийн зүйл бичих хэрэгтэй. Ингэж бичихдээ мөн өөрийн хийж чадна гэж ер бодож байгаагүй зүйлээ хийсэн тухайгаа бичих хэрэгтэй шүү. Энэ маш чухал хэсэг. Учир нь та үүнийг хийх үед өөрийн хийж чадахгүй, тулж чадахгүй асуудалтай нүүр тулан даван гарсанаа ухаарах үед урам зориг орох болно.
3. Хаана хүрэхийг хүсэж байгаагаа тодорхойл. Өөртөө таарсан зөв зорилго тодорхойлох хэрэгтэй. Гэхдээ та ямар ч боломжгүй зорилго тавих нь хий дэмий цаг үрсэн хэрэг болох болно. Хэрвээ та, эсвэл хэн нэгэн үүнийг хийх боломжтой бол энэ зорилгыг сонгож болно. Зорилгоо та урт хугацааны, богино хугацааны байдлаар гаргах хэрэгтэй. Мөн өдөр өдрийн, долоо хоногийн, сарын, жилийн, 5 жилийн зорилго тавих хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь өөрийн юу хүсээд байгаагаа тодорхой болго. Зорилгоо бичээд аль болох нарийн задалж бич.
4. Энэ бол хамгийн хэцүү алхам. Амьдралынхаа секунд, минут бүрийг үр бүтээлтэй өнгөрөө. Тэгэж байж та зорилгодоо хүрэх болно. Минут бүрийг хэрэгтэй өнгөрөөдөг хүн гэж бараг байхгүй байх л даа. Гэхдээ та өөрийн цаг зарцуулалтыг нэг өөрчилөөд арай үр бүтээлтэй болгож болно шүү дээ.
Мөн хүн амьдралаас хүссэнээ авахад дараах өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байдаг гэнэ.
1. Өөрт хамгийн чухал гэсэн зүйлээ нэг бодоод үз. Зарим хүмүүс хэт их ажлын хойноос явсанаас хувийн амьдрал нь утгаа алддаг. Тэгвэл гол анхаарлаа хувийн амьдралдаа хандуулвал амьдралаас өөр нэгэн жаргалыг амсах ч юм билүү.
2. Өөртэйгээ харьцах харьцаагаа өөрчил. Та анхнаасаа аливаа зүйлд “ энэ хэцүү байна, энэ шийдэгдэхгүй байх” гм-р харьцах аваас таны тархи зүтгэх биш харин улам хойш суух болно. Тиймээс аливаа зүйлд байнга эерэг хандаж бай. “ Би чадна. Бүтнэ” гэсэн байдлаар хандаж сурах хэрэгтэй.
3. Өөрийгөө идэвхжүүлдэг аргаа өөрчил. Бид идэвхжүүлэлтийн дүнд аливаа зүйлийг хийдэг. Тэгвэл арай өөрөөр идэвхжүүлээд үзвэл мөн үр дүн нь өөр гарна гэсэн үг.
4. Зуршилаа соль .Танд өөрчилмөөр байгаа зуршил бий юу? Тэгвэл түүнийгээ өөрчил. Харин оронд нь илүү зөв зуршил өөртөө хэвшүүл.
5. Найз нөхдөө соль. Энэ нь одоо байгаа найзаасаа сал гэсэн үг биш. Харин шинэ хүрээлэлд орох хэрэгтэй. Жишээ нь ямар нэг клуб ч юм уу.
6. Зарчимаа өөрчил. Хүн бүрт өөрийн гэсэн амьдрах зарчим байдаг. Харин зарим зарчим нь биднийг хүссэн зүйлээ хийхээс хойш татдаг ба хаалт хийж байдаг. Тэгэхээр яагаад зарим нэг зарчимаа сольж болохгүй гэж?
7. Танд ирж байгаа мэдээ, мэдээлэлийг өөрчил. Орц нь бохир байвал гарц нь бохир байх нь тодорхой. Тэгэхээр танд ирж буй мэдээллүүд илүү шинэлэг, илүү өргөн хүрээтэй байх аваас таны хийх үйлдэл, сурах сургамж мөн өргөн, үр дүнтэй байх болно. Тэгэхээр наад зах нь та твний сувгуудаас ямар суваг үзэх ёстойгоо сонгож үзэх нь зөв болов уу.
8. Арга барилаа өөрчил. Хүн бүрт аливаа зүйлийг хийх арга барил гэж байдаг. Тэгвэл арга барилаа өөрчилөөд үзэх хэрэгтэй. Мэдээж үр дүн нь дагаад өөр гарна шүү дээ.
9. Өөрийгөө дайчилж сур. Хэрвээ та 5 цаг хүртэл хичээл хийнэ гэсэн бол 5 цагаас өмнө хэзээ ч бүү бос. Хэрвээ та ямар нэг ажилд төвлөрч хийх гэж байгаа бол шууд гар утсаа унтраа.
10. Зарлагаа өөрчил. Та мөнгөө юунд, ямар байдлаар зарах нь таны амьдралд том нөлөө үзүүлж байгаа. Тэгвэл энэ зуршлаа засаад үз. Мөн үр дүн нь өөр гарна.

...


Erhem hyndet ta nartaa havrin ene udriin mendiig hyrgie.

Sayanii ungurugch 7 honogt tsag agaar amsterdamd mash goe bailaa. Nartai, dulaahan gehdee shunuduu hyiten.Unuudruus ehleed bas l byrheg, margaash borootoi gsn. Naralj gadaa suusan hymyys l zunduu l bailaa. Nimgen noiton hyvzsaa umsuj jaal gaduur gyiv. Havriin salhi havirag nevt gej ynen shyy. Shand ni jijig haniaad hyrcheed suuj bna duu. Neg hyntei yylzah gej neleed oroldov daanc h bid 2 neg delguurin ondoo 2 haalgan deer zogsood baisan bna lee. Minii yyr hyrsen gej. Daraa weekendeer yylzhaar bolson. Neeree namaig hollandad irehed nadaa tys bolj zuvulguu ugch dutch hel zaaj baisan neg sain naiz mani yag jiliin umnu nas barsan yum. Amidralaa gej... Untaad l ter chigtee nasan tyrshdaa. Neg bodliin amar ch yum shig nuguu bodliin zaluu hyn gej bodhoos dotor harlaad baidag yum. Bi gazar deer ni ochij laa barij tsetseg suulgaad irsen. Bytensain udur zagas shig l basseind unjluu. 26nd usan seleltin Adiplomnii shalgalt uguh bolhoor jaal extra dasgal higeed. Tegehgyi bol shalgaltand tenzehgyi bas l heden sar nemej hicheel hine bas l zarlag garna gesen yg. Ternii orond B diplomandaa surj ehelsen ni deer baih.Tegeed D gee avchval ch. Basseind ajild orj bolon, zaluus harj nydee hujirlaad l haha ( Joke )

Irj byi udruded Ta bygded ajil byteliin undur amjilt hysie. xxx