Monday, March 23, 2009

unshihad iluudehgyi yum bna

1. Та амьдралаас хүссэнээ авахын тулд эхлээд өөрийгөө хэн гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй. Өөрийгөө чухам хэн бэ гэдгээ үнэлж,дүгнэх нь танаас нилээд хугацаа шаардаж болно.
Танд өөрийгөө үнэлэхэд тус болох дараах асуултууд байдаг.
• Та өөрийн сурахыг хүсэж байгаа зүйлээ хэр сайн судалсан хүн бэ? • Та амьдралынхаа өөр өөр салбаруудад ямар ямар хүчин чармайлтуудыг гаргадаг вэ? • Таны хамгийн давуу болон сул талууд юу вэ? • Та найз нөхөд, ажил, хоббигоо хэрхэн сонгодог вэ? • Та танил хүмүүс, гэр бүл, найз нөхөд, танихгүй хүмүүстэй хэрхэн харьцдаг вэ? • Та өөртэйгээ ярилцдаг уу? • Танд маш их бололцоо байгаа. Та тэднээс хэдийг нь хөгжүүлж чадсан бэ? • Таны хамгийн муу зан чанар тань юу вэ? • Та өнгөрсөн жил, түүний өмнөх жилүүдэд, өнгөрсөн сард, түүний өмнөх сард та ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ? • Таныг хэн гомдоож байсан бэ? Та хэнийг гомдоож байсан бэ? • Хамгийн гол асуулт бол та 5 жилийн өмнө өөрийгөө төсөөлж байсан шигээ, хэдэн жилийн өмнө хүрнэ гэж бодож байсан түвшиндээ одоо хүрсэн байна уу, үгүй юу?
Тэгэхээр та эдгээр асуултуудад хариулах үед л өөрийгөө хэн гэдгээ ухаарсан байх. Таны юу хүсэж байгаа чинь таныг хэн гэдгийг мөн тодорхойлох болно.
2. Дараа нь та асуултуудад хариулсан хариултаасаа үндэслээд тайлан маягийн зүйл бичих хэрэгтэй. Ингэж бичихдээ мөн өөрийн хийж чадна гэж ер бодож байгаагүй зүйлээ хийсэн тухайгаа бичих хэрэгтэй шүү. Энэ маш чухал хэсэг. Учир нь та үүнийг хийх үед өөрийн хийж чадахгүй, тулж чадахгүй асуудалтай нүүр тулан даван гарсанаа ухаарах үед урам зориг орох болно.
3. Хаана хүрэхийг хүсэж байгаагаа тодорхойл. Өөртөө таарсан зөв зорилго тодорхойлох хэрэгтэй. Гэхдээ та ямар ч боломжгүй зорилго тавих нь хий дэмий цаг үрсэн хэрэг болох болно. Хэрвээ та, эсвэл хэн нэгэн үүнийг хийх боломжтой бол энэ зорилгыг сонгож болно. Зорилгоо та урт хугацааны, богино хугацааны байдлаар гаргах хэрэгтэй. Мөн өдөр өдрийн, долоо хоногийн, сарын, жилийн, 5 жилийн зорилго тавих хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь өөрийн юу хүсээд байгаагаа тодорхой болго. Зорилгоо бичээд аль болох нарийн задалж бич.
4. Энэ бол хамгийн хэцүү алхам. Амьдралынхаа секунд, минут бүрийг үр бүтээлтэй өнгөрөө. Тэгэж байж та зорилгодоо хүрэх болно. Минут бүрийг хэрэгтэй өнгөрөөдөг хүн гэж бараг байхгүй байх л даа. Гэхдээ та өөрийн цаг зарцуулалтыг нэг өөрчилөөд арай үр бүтээлтэй болгож болно шүү дээ.
Мөн хүн амьдралаас хүссэнээ авахад дараах өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байдаг гэнэ.
1. Өөрт хамгийн чухал гэсэн зүйлээ нэг бодоод үз. Зарим хүмүүс хэт их ажлын хойноос явсанаас хувийн амьдрал нь утгаа алддаг. Тэгвэл гол анхаарлаа хувийн амьдралдаа хандуулвал амьдралаас өөр нэгэн жаргалыг амсах ч юм билүү.
2. Өөртэйгээ харьцах харьцаагаа өөрчил. Та анхнаасаа аливаа зүйлд “ энэ хэцүү байна, энэ шийдэгдэхгүй байх” гм-р харьцах аваас таны тархи зүтгэх биш харин улам хойш суух болно. Тиймээс аливаа зүйлд байнга эерэг хандаж бай. “ Би чадна. Бүтнэ” гэсэн байдлаар хандаж сурах хэрэгтэй.
3. Өөрийгөө идэвхжүүлдэг аргаа өөрчил. Бид идэвхжүүлэлтийн дүнд аливаа зүйлийг хийдэг. Тэгвэл арай өөрөөр идэвхжүүлээд үзвэл мөн үр дүн нь өөр гарна гэсэн үг.
4. Зуршилаа соль .Танд өөрчилмөөр байгаа зуршил бий юу? Тэгвэл түүнийгээ өөрчил. Харин оронд нь илүү зөв зуршил өөртөө хэвшүүл.
5. Найз нөхдөө соль. Энэ нь одоо байгаа найзаасаа сал гэсэн үг биш. Харин шинэ хүрээлэлд орох хэрэгтэй. Жишээ нь ямар нэг клуб ч юм уу.
6. Зарчимаа өөрчил. Хүн бүрт өөрийн гэсэн амьдрах зарчим байдаг. Харин зарим зарчим нь биднийг хүссэн зүйлээ хийхээс хойш татдаг ба хаалт хийж байдаг. Тэгэхээр яагаад зарим нэг зарчимаа сольж болохгүй гэж?
7. Танд ирж байгаа мэдээ, мэдээлэлийг өөрчил. Орц нь бохир байвал гарц нь бохир байх нь тодорхой. Тэгэхээр танд ирж буй мэдээллүүд илүү шинэлэг, илүү өргөн хүрээтэй байх аваас таны хийх үйлдэл, сурах сургамж мөн өргөн, үр дүнтэй байх болно. Тэгэхээр наад зах нь та твний сувгуудаас ямар суваг үзэх ёстойгоо сонгож үзэх нь зөв болов уу.
8. Арга барилаа өөрчил. Хүн бүрт аливаа зүйлийг хийх арга барил гэж байдаг. Тэгвэл арга барилаа өөрчилөөд үзэх хэрэгтэй. Мэдээж үр дүн нь дагаад өөр гарна шүү дээ.
9. Өөрийгөө дайчилж сур. Хэрвээ та 5 цаг хүртэл хичээл хийнэ гэсэн бол 5 цагаас өмнө хэзээ ч бүү бос. Хэрвээ та ямар нэг ажилд төвлөрч хийх гэж байгаа бол шууд гар утсаа унтраа.
10. Зарлагаа өөрчил. Та мөнгөө юунд, ямар байдлаар зарах нь таны амьдралд том нөлөө үзүүлж байгаа. Тэгвэл энэ зуршлаа засаад үз. Мөн үр дүн нь өөр гарна.

1 comment: