Санахгүй байхын аргагүй
Сайхан нутаг юм, Миний Монгол
Санааширч бодох тусам
Салхи нь амтагдах юм, Миний Монголын
Тал нутгийн минь газар шороо
Тансаг бөгөөд ариуханаараа юм, Миний Монголын
Таван тивийн хаана ч байхгүй
Тунгалаг сайхан агаартай юм, Миний Монгол
Үдшийн сэрүүн салхи нь
Уйтгар гунигийг үргээсэн
Үүлгүй цэгээхэн тэнгэрт нь
Бүргэд шувуу нь халин дүүлэх
Миний тал нутгийн уул ус нь
Мартахын аргагүй үзэсгэлэнтэй юм
Өөрөө би нутагтаа байхдаа
Өглөө болгон ажилдаа яарч
Өнөөдрийг яаж шүү өнгөрүүлдэг билээ гэсэн
Өнчин бодол толгойдоо эргэлдүүлэн
Өдөр хоногийг хороон байхдаа
Өлсөж, цангаж, даарч зутарч байхдаа
Хаврын хавсарган салхитай өдрүүдийг
Зуны шатаам гурван сарыг
Намрын уйтгар төрүүлсэн бороотой үдшийг
Өвлийн хахир хүйтэн, зэвэргэн өдрүүдийг
Эрс тэс ширүүн уур амьсгалыг нь
Энэ дэлхийн өөр хаана ч байхгүй
Эвдрээгүй онгон зэлүүд талаа
Энэхэн мөчид сэтгэлдээ зураглан байхдаа
Гайхамшигтай сайхан болохыг нь
Ганцаардаж гуниглах агшин бүртээ
Огтоос анзаараагүй явсандаа
Одоо би харамсан өршөөл эрж
Үзэг цаасаа нийлүүлэн байж
Үг бүрээ цэнэглэн байж
Таталдан бичсэн энэ шүлэг маань
Та бүхэнд таалагдах эсэхийг бүү мэд
Эс таалаваас та бүхэн
3эмлэн намайгаа бүү буруушаа
Өчүүхэн би чинь эх хэлээ
Өнгөцхөн сурсандаа хүлцэл өчье.
Ene shyleg ih taalagdav. amsterdam xxx
Wednesday, May 20, 2009
gytal
Халуун цээжыг чинь налан энхрийлхийг би хүснэм,
Хайрын чинь үгэнд уярахыг би хүснэм,
Бал бурам мэт уруулийн чинь амтыг хамаг биеээрээ тачаалдан байн мэдрэхыг би хүснэм,
Балчирхан насаа эр хүн чиний цээжинд уяран байж зориулсан,
Балагхан зүрхээ эр хүн чамд би зориулсан ,
Тиймээ эр хүн чиний цээж дулаахан бас ханагар
Subscribe to:
Posts (Atom)