Saturday, January 17, 2009

Хайрлах гэж амьдардаг
Хайр гээч нь угтаа бүхнийг хөдөлгөгч хүч бөлгөө. Хайр баймаажин сая дэлхий ертөнцийг улам илүү эв эетэй болгоно. Зөвхөн хайр баймаажин гайхамшиг бүхнийг бүтээж чадна. Бусдын сайн сайхныг олж харж, өөрийнхөө гэрэл гэгээг үзэж мэдэрч чадна. Бусдын сайн сайхныг хэлж ярьж чаддаг баймаажин бусдыг өөртэйгээ улам ойр дотно болгож чадна.
Эгэл жирийн амьдралЧамд чухамдаа хэрэг болдог нь тийм ч олон биш ээ. Илүү гарсан юу ч байсан тэр өөр хүнд хэрэг болж л байгаа. Түүнийг үнэхээр хэрэгтэй хүнд нь аваачаад бэлэг болгоод, хандив гээд өгч орхи. Эгэл энгийнээр амьдарч сурсны дараа амь амьдрал гээч нь аяндаа төвөг чирэгдэлгүй болох нь тэр.
Айл гэрт юуны өмнө
Эв найртай айл гэрийн эрхэм дээдийн гол зүйл нь өдөр тутмын хайр халамж, элдэв зүйл тохиовол өөдрөг байх. Гэр бүлийн харьцаа рэдэг бол чиний энэ насны хамгийн утга учиртай хөрөнгө чинээ мөн. Өдөр болгон 15 минут хань бүлтэйгээ, үр хүүхэдтэйгээ гэх нь бүү хэл хайртай амьтантайгаа хамтдаа суугаад дурсамжаа, туршлагаа, бодол санаагаа, хүсэл мөрөөдлөө, бүтээлч сэтгэлээ хуваалц л даа.
Хуучин анд нөхрөө эрж хайж бай
Найрсаг сэтгэл гэдэг нь ямагт байж л байдаг. Ер найз нөхөр гээч нь удах тусмаа улам бүр нүнжигтэй болдог. Цагтаа зовлонгоо хуваалцаж жаргалаа хамтатгаж явсан найз нөхөд гэдэг дээд тэнгэрийн өглөг юм. Жаахан зав гаргаад хуучин найзынхаа утас шөрмөсийг нь дэлгээд ярьж хууч хөөрдөг ч юмсан уу эсвэл гэрт нь зочлоод, ирж очоод хуучин сайхан дурсамж, нийлж найзалж явснаа ярьж хөөрөл дөө.
Насандаа зав зайгүй гэж битгий хэлж бай
Эгэл жирийн амьдралд эргэх сайхан орчин хэрэгтэй. Хүний амьдрал гэдэг ганц удаа олддог, амарч амасхийнэ гэдэг нь улам урт замыг туулахын төлөө юм. Сар бүрий нэг өдөр гаргаад ханатлаа сайхан амарч, өөртөө нэг өдрийн чөлөө олгож бай.
Өвгөртлөө амьдарч, өтөлтлөө суралц
Суралцана гэдэг нь зөвхөн сурагч ахуй үедээ суралцах албагүй, сурна гэдэг улам сайхан амьдрахын эхлэл бөлгөө. Сурсан барьсан нь ялгаагүй, хичээл ч сонгоод авдаг ч юмсан уу, хамт ажилладаг нөхрөөсөө хэрэгтэй хэрэггүй эсвэл сонирхдог зүйлийг нь сурдаг ч юмсан уу хамаагүй, өөр өөр өнцгөөс нь сонирхон туршаад үзвэл амьсгалж явахад цээж улам сэлүүхэн байх бий.Тус нэмэр болоод түүндээ баярлаж яв
Тав гуравхан ч хамаагүй хэдэн цаас гаргаж хэн нэгэнд дэм тус болвол тэр чинь чамд хөөр баяр авч ирнэ. Хүнд хэцүү бэрхийг туулахад нь туслах арга ухаан өдий төдий бий. Хоол унд хүргэдэг ч юм уу, хувцас хүнар өгөх, ажил олж өгөх, мөнгө цаас сарвайх, цаг хугацаа олгох… гээд. Чи хамгийн энгийн арга барилаас эхэлж болно. Харин жинхэнэ туслах хэрэгтэй хүмүүс мөн үү гэдгийг бас сайтар бодож үзэх хэрэгтэй агаад чухам тийн аваас цөөхөн хэдэн мөнгө хамгийн хэрэгтэй болсон хүнээс нь гар дээр тавьчихвал хязгааргүй ач гавьяа бүтээв гэж бод.
Эрүүл саруул аж төрж бай
Бие сэтгэл эрүүл чийрэг байя гэвэл, цог золбоотой, заль хийморьтой яв. Идэж уудаг дадал заншлаа эргэн хараад засаж өөрчлөхөөр юу байгааг нь засаад, уураг тэжээлийг нь улам тэнцүүлж бай. Долоо хоногт ядахдаа гурван удаа хөдөлж явж гүйж харайгаад, урт удаан амьд явахыг хичээ.
Баяр баясгалангаар гэрэлтэж гийгүүлж яв
Баяр хөөртэй хүн ямагт инээмсэглэж, дуутай шуутай явдаг. Баяртай баясгалантай явдлаа амтархан санаж, түүнээс өөртөө дээш дээшээ нисэн дүүлмээр хүчийг олж байдаг.Өдөр өнгөрөх cap шинэдэх бүрийд баяр баясгалан нэгэн зүйл дадал зуршил болдог билээ. Залуу зандан яв, сэтгэлээр битгий өтлө. Үнэмлэх дээр байгаа нас жилээ мартаад өөртөө чухал санагдсан, эсвзл сэтгэл зүрхээ булгилуулсан хэрэг явдлыг эрж олоод , тэр өчүүхэн жижигхэн ч гэсэн дуслаар амь насаа тэжээж тэтгэж явбал сэтгал зүрхээ улам залуужуулж чадна.Уран сэтгэмжээ дээшлүүл
Улам бүр бүтээлч сэдэл санаатай байя гэвэл хүүхэд шиг санаж бодож, ухаандаа хамгийн дуртай хүүхдийн ярианы номоо эргүүлж уншдаг ч юм уу, жижиг хүүхдийн сэтгэн бодох арга барилаас суралцаж, эсвэл шүлэгуншиж түүний цаад учир утгыг нь эргэцүүлэн бодож, нэг бол хөгжим сонсож, мөнөөх хөг аялгууны дуурсан ирэх хэмнэлийг мэдрэх гээд цөмөөрөө л уран саналыг дээшлүүлдэг авай.
Инээдний хээ үрчлээнээс чухал
Хүүхэд өдөртөө өчнөөн дахин инээж хөхрөнө, харин том хүн инээж сураагүй юм шиг байх нь бий. Аливаа аахар шаахар юмыг жижигхэн хүүхдийн инээд хөөрөөр сатааруулаад өнгөрч болно. Тэгэхээр тэднээс суралцаж, инээд хөөр дундаас нь өөрийнхөө аж амьдарлын эрч хүчийг эрж олж болно.
Гурвуулаа явбал нэг багштай бай
Хэнтэй ч хэлхээ холбоотой байж, түүнээс өөртөө ахиц дэвшлийг олох завшаан тохиолыг арвижуулж бай. Түүний зэргээр чамайг шүүмжилдэг найз нөхөртэй байх хэрэгтэй. Учир нь тэдэнд чамд дутагдалтай тэр зүйл чинь байж байгаа. Үр бүтээлтэй шүүмжлэлийг нь хүлээн авч сур, аар саар шүүмжийг өнгөрч орхи.
Хамтдаа эдлэ
Үзэж уншаад олсон таашаалаа ч тэр , амьдралд учирсан үзсэнээ ч тэр хамт хуваалцана гэдэг нь хажуу хавирганыхаа хэн алинд ч хэлж ярьдаггүй байдлыг чинь, энэ нэгэн элбэг баян ам насны чинь ухаарал болгодог ёстой. Хэн хүний харилцан адилгүй туршлагыг ухаарч мэдэрснээрээ амь амьдарлын цоо шинэ сэрэл сэхээрэл, өсөлт өрнөлтийг олж чадна.Ухаан бодлоо уужим байлга
Ухаан бодлоо урам зоригтой байлгаснаараа тархи мэдрэлийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж чадна. Тэгснээрээ ухаан санааныхаа сэтгэх чалварыг хадгалж, өтөлж хөгшрөх хурдыг сааруулж болно. Зүүдэн бодлын ном тэрэлдэг ч юмсан уу, гэгээн цагаан өдөр зүүдэлсэн ч бас л болно шүү дээ.
Амьдрахуйн халуун сэтгэл
Хэсэг бусаг, орон гаран санаа бодлын үр дүн нь ямагт амт шимтгүйд хөтөлж аваачдаг. Ихэнх цагаа сонирхсон юмандаа зар, хийе гэснээ хийж, хэлье гэснээ хэл аж төрлөө , аливаа хийсэн бүтээснээ хуваалцаж сур.
Төгөлдөр сайхан биш байж болно
Хүн бүхэн төрсөн гарсан нь өөр өөр, өөрийгөө олж авахдаа, тэр мэтчилэн бусдыг олж ав, өөрийнхөө хайр халамжийн гачигдал дутагдал дундах сайн сайхан бүхнийг нигүүлсэхүйн сэтгэлээр арчилж тордож яв.
Гэр орондоо элбэрэл журамтай бай“Ачлалт сэтгэл”-ээ гэртээ байлга. Гэр орноо янзалчихаад, цаг зав гаргаад гэрийнхэнтэйгээ хамт бай. Гэрийнхнийхээ төлөө зүтгэж бүтээвэл амьдрал чинь улам өрнүүн өөдрөг, үнэтэй цайтай байх болно. Бас чиний аж төрлийг чинь улам бүтэмжтэй байхан болгоно.
Бусдын төлөө ахиухан санаа тавьж бай
Хайр гээч нь гүн гүнзгий байх тусмаа ууч сэтгэл уужим дотор чинь улам гүн гүнзгий байх болно. Хайрлаж чадсан хүн сая хайртай хүнээ уучилж, уужим сэтгэл гаргаж чадна. Өршөөлт уужим сэтгэлтэй хүн л ухаан бодлоготой хайр сэтгэлтэй хүн л бусдад цаг заваа, орон зайгаа илүүхэн өгч чадна.
Өөдрөг сэтгэл
Хүнд хэцүү байх цагт хамгийн өгөөжтэй тус бол өөдрөг сэтгэл болой. Аливаа сайн сайхан тал руу нь бодлог өөдрөг сэтгэлтэй хүн онгоц бүтээж болдог бол, гутрангуй дотортой хүн зөвхөн Шүхэр бүтээдэг гэдэг.Сониуч зан байваас модоо барихгүй
Дэлхий дээр зөвхөн тэнэг хүн гэж байхаас, тэнэг асуулт гэж үгүй. Аливаа түмэн хэрэгт эмзэглэх сэтгэлтэй байх аваас сониуч зан гэдэг бүхий л хүн төрөлхтөний соёл иргэншлийн дэвшлийн эхлэл болдог авай.
/Тайванийн “Вэн шенг сяо пин” сэтгүүлээс

TV bas neg nevtruuleg.



Unuudr gay, lesbi sedevtei bas negen nevtruuleg garlaa. Ene nevtruulegt 4 hvn orolzov.


- Lesbi woman. Eregtei hyntei gerleed 25jil hamt amidarsan ohin, hyy 2toi. Lesbi bolood 5 jil bolj bga.


- Gay man. Emegtei hyntei gerleed 28 jil bolson. Odoo gay.


- Gay eregtei hyntei 30 jil amidraad salsan emegtei. Nuhur ni gay baisniig hojuu medeed salsan. 3 hyyhedtei.


- Neg engiin duuchin. Gay, lesbid engiin handdag.


Tegeed ene navtruulegt edgeer hymyys bodol hyslee hyvalzaj, olon zyilin tyhai yarilzav. Lesbi emegtei hyyhdyydees eejih ni tyhai asuuv. Ted engiin zygeer handaj bna. Setgel ih hudluv. Nederlandad gay, lesbi hymyysin yylzaj tanilzdag gazar ( cruising area ) 230 garyi baidag gene. Bi bol erduu 4 l meden ;) Tegheer bas tyyhi baigaaz. hehe.


Mini hyvid ene nevtrulgees yu oilgosoj avsan be gevel: Hervee hyn gay, lesbi baihaar l tursun bol yaji ch amidralaa ehelsen, yaji ch hicheegeed, yu ch hiisen ert oroi negen tsag gay, lesbi l boldog yum bna. Tiim uuriguu bolon busdiig huur ch amidran gedeg hezuu l baidag yum bna.


Manai mongold olon hyn ene zamaar zamnalj yavaa. Ted uursdiguu neehees aidag gej bi bodoj bna. Tegeed l uurin ene amidraldaa setgel hangaluun bish, sex-iin taashaal gej avahgyi yavsaar nasiig bardag baih. Setgel hangaluun bish bolhoor terendee bachuurj arhi una. Baga bagaar usaar tsashih amidral bol ta nar nadaar heluuletgyi medej baigaa biz dee. Tamin togoo. Huurhi ter ger byld baigaa hyyhed hurhi, ter hynii ehner (nuhur ) huurhie.
Ingeed l bodhoor amidral gej ynheer hatuu samar baigaaz.
amsterdam xxx

sonin yum aa


Unuudr manai end TV geer neg sonin sedveer nevtruuleg yavaad. Bi yag yg byrchlen oilgoogyi ch erunhii ytga sanaag ni oilgson. Yu geheer er, em hynii tegsh erhiin tyhai. Tegeed bas olon sonin jishee avch yarij bna lee. Neg sonin jishee gevel:

- Er hyn 1-3 ehnertei baij bolon, tegvel yagaad em hyn tiim baij bolohgyi gej. Bodohor ineed hyreed setgeld neg l bagtaj uguhgyi bna.

- Yagaad er hyn olon hyyhentei yavaldaj tygeeree baharhaj boldog, em hyn bolhoor heden ertei yavaldval tegeed l yanhan geh met ner hoch avdag. Adil tegsh bish bna gene ee ;)

- Er hyn end tend hyyhed higeed l yaavaj baidag yamar ch asult baidagyi, harin em hyn etseggyi neg hyyhed gargaa bol tegeed l bas yanz yanziin ner hoch zyydeg. hehe.

geh met olon asuultiin talaar yarilzav. Gehdee deerh 3 mini anhaarlig ih tatsan yum. Busad ni yahav dee baidag l yum.

Nadaa bas neg asuult garch ireed.

- Yagaad em hyn em hyntei hutsulzuud yavhaar hen ch yuch heldegyi shd. Er hyn er hyntei hutsulzuud yavhaar l buzar bulai ... gedeg biz dee.

- Em hyn em hyntei sex hiij bga kino zunduu l bdag. Str hymyys zunduu l yzdeg neeh yum heldegyi. Tegeed l er hyn er hyntei bolood irheer l buun temzel. Ene bygdiig er ni hen zohioj iim hyli dyrem gargsan yum boloo? Amidral gej buun asuult l baih yum daa.
Anhaaral tavisan ta bygded bayarlaa.
amsterdam xxx

Thursday, January 15, 2009

amsterdain canal 4honogiin umnu.






Saya neg heseg aimar hyitreed. Canal nyyr ni hulduud hymyys gylgaa l. Gehdee zarim gazar mus ni tsumurj hymyys ysand orson tohioldol neleed garsan. Ingej hulduugyi udaj baigaa gej bna lee. Sportiin delguurt l konki neeleed borlogdov boltoi. hehe. Bi bas gylgaad amjsan. Goe bna lee. Gehdee unan gehesee iluu tsumruud orchihvii gej aigaad bie bariad baisan shyy.

amidralaa gej...



Zaluus Ta byheteigee unuudr amidralinhaa negen asuultai hyvalzahaar shideed. Ene ni ganz mini ch asuult bish baih l daa. Hvn byrd l tylgardag baih.
HYND YAJ ITGEH BE? ITGELIIG MINI DAAJ CHADAH YGYIG YAJ MEDEH BE?


Ene asuult hvn byrd tylgardag gedegt itgej bna. Nohoi hynii naiz gedeg shd getel en zyrag deer neeh naiz met haragdahgyi l bna daa. geh met...

Zaluus aa!!! Naiz daa zuvluu ch hynd yaj itgeh be? Gol ni itgel daaj chadah ygyig er ni yaj medeh be? Ta byhend iim yum tylgarj baisan bol helee ch. Bi 21ees umnu tom shidver gargah heregtei bna. Tegeed l tolgoid ih yum ergeldeh yum duu. Hajuud ni gadaa yag l havar shig neg goe. Mongold 3-4 sard neg l setgel gegelzeed sonin boldog sh dee yag l tiim bna :p hehe.
Za hairuu daa nadaa zuvluh yum baival bicheed baigaarai hyleej bna shyy.
amsterdam xxx